no image
“БАРУУН БҮСИЙН УТГА, УРАН ЗОХИОЛЫН II ЧУУЛГАН” БОЛОВ
2019-10-17
noimage
Соёл урлаг, спорт
Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Зая бандида Намхайжамцын нэрэмжит “Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулган”-ыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулав. Чуулганыг Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм. Чуулганд баруун бүсийн таван аймгийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл 60 орчим хүн оролцож, уран бүтээлийн онгод, үзэл санаа, төсөөлөл, шинэ эрэлхийлэлийн тухай харилцан санал солилцлоо. Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулганы үеэр “Алтайн дуулал” уран зохиолын наадам, “Уншигч, зохиолчдын уулзалт-уран үгсийн чуулган”, Уран бүтээлийн аялал, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулав.