no image
Аймгийн онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа
2022-9-5
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр /2022.09.05/ Аймгийн онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар коронавирусний нөхцөл байдлын мэдээлэл, өвөлжилтийн бэлтгэл хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, малын гоц халдварт өвчний талаар цаг үеийн мэдээллийг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Үүний дараа онцгой комиссын гишүүд цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, санал солилцов. Энэ үеэр 5-11 насны хүүхдийн Коронавирусний эсрэг дархлаажуулалт, IV дүгээр тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх, Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг тогтмол зохион байгуулж, вакцинжуулалтыг нэмэгдүүлэн ажиллахаар боллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах “Шуурхай штаб” тогтмол ажиллаж, хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, мал махны нөөцийг бүрдүүлж, махны зоорийг нэмэгдүүлэх, дулааны шугам сүлжээний бэлтгэл ажлыг хангаж өвөлдөө эрчим хүч, цахилгаан дулааны асуудалгүй өвөлжих тал дээр анхаарч, мэргэжлийн байгууллагуудад хяналт тавин, ажиллахаар болов.