
“᠌Статистикийн тухай” хууль болон , “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуульд заасны дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн тооллогыг улсын хэмжээнд 10 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулав. Тооллогод идэвх зүтгэл гарган ажилласан багийн Засаг дарга нарыг урамшууллаа. Ховд аймгийн 17 сум, 91 багийн Засаг дарга нараас Чандмань, Цэцэг, Мөст сумын тооллогын комисс манлайлан ажиллажээ. Тодруулбал, Цэцэг сумын Хажинга багийн Засаг дарга Н.Батчулуун, Мөст сумын Хужирт багийн Засаг дарга Л.Батмөнх, Мөст сумын Давст багийн Засаг дарга М.Бөхболд нарын хөдөлмөр зүтгэлийг урамшуулж Үндэсний Статистикийн хорооны "БАТЛАМЖ" олголоо. "БАТЛАМЖ"-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ сумдын болон багийн Засаг дарга нарт гардуулж баяр хүргэв.