no image
"БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД"-Д ХОВД АЙМГИЙН БАГШ, СУРАГЧИД 3-Р БАЙРАНД ШАЛГАРЧЭЭ
2019-10-22
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Монголын математикийн олимпиадын хороо, Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Цэцэг сумын ЗДТГ-тай хамтран Академич, доктор, профессор Т.Жанлавын нэрэмжит "Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад"-ыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Цэцэг суманд зохион байгууллаа. Баруун бүсийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах, Улсын олимпиадад оролцох эрх олгох, шилжин явах цомын эзэн багийг шалгаруулах зорилгоор зохион байгуулсан тус олимпиадад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 6-12-р ангийн сурагчид, бага дунд ангийн математикийн багш нар зэрэг нийт 192 хүн оролцож, мэдлэг оюунаа сорьжээ.
Олимпиадын нийлбэр дүнгээр 1-р байранд Увс аймгийн багш, сурагчдын баг 2-р байранд Завхан аймгийн багш, сурагчдын баг 3-р байранд Ховд аймгийн багш сурагчид шалгарсан байна. Уг олимпиадад Ховд аймгийн багш сурагчид анх удаагаа шагналт байранд шалгарсан бөгөөд нийт 9 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тухайлбал, 7-р ангийн ангилалд Прогресс сургуулийн сурагч М.Халиунаа алтан медаль, О.Дөлгөөнтамир мөнгөн медаль 8-р ангийн ангилалд ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Б.Наранжаргал мөнгөн медаль, Ц.Сарангэрэл хүрэл медаль 9-р ангийн ангилалд Прогресс сургуулийн сурагч С.Сүхбат хүрэл медаль 11-р ангийн ангилалд Алтай сумын ЕБС-ийн сурагч А.Мөнхзаяа хүрэл медаль 12-р ангид Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Т.Насанбилэгт хүрэл медаль хүртлээ. Харин бага ангийн багш нарын ангилалд Жаргалант сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Н.Энхжаргал хүрэл медаль, дунд ангийн багш нарын ангилалд Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн багш Х.Лхамсүрэн хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээний 9-12-р ангийн ангилалд түрүүлсэн сурагчид Улсын олимпиадад оролцох эрхтэй болсон байна.