no image
Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн даргын “ТАЛАРХАЛ"-ыг гардуулав
2021-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 03 дугаар сарын 13-14-ний өдөр болсон байгалийн онц аюултай үзэгдэл болох хүчтэй шуурганы улмаас үүссэн гэмтэл, аваарыг Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн хамт олон шуурхай олж тогтоон хаврын хавсрагатай, байгаль цаг агаарын хүнд нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, богино хугацаанд засварлаж дуусган хэвийн үйл ажиллагаанд оруулж баруун 3 аймгийн нийт хэрэглэгчдийг цахилгаан, эрчим хүчээр хангахад онцгой амжилт гарган ажилласан. Тэрхүү хичээл зүтгэл, ажлын амжилтыг нь үнэлж Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав цахимаар “ТАЛАРХАЛ” илгээсэн юм.
Тэгвэл тэрхүү "ТАЛАРХАЛ"-ыг өнөөдөр /2021.03.18/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Ховд аймаг дахь салбарын ахлах инженер Д.Пүрэвт гардуулан өгч ажлын амжилт хүслээ.