no image
ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2019-4-23
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
  Азийн хөгжлийн банкнаас “Вируст гепатитын оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах техник туслалцааны төсөл”-ийг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. Тус төслөөс 2018 онд ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв болох Каназавагийн Их сургуультай хамтран тандалтын чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэжээ.
Тэдгээр сургагч багш нар “Вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношлогоо эмчилгээний чадавхийг сайжруулах сургалт”-ыг 21 аймаг, 9 дүүрэгт хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм. Ховд аймагт тус сургалтыг 4-р сарын 23-25-ны өдрүүдэд ЭМГ, БОЭТ, 17 сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 90 орчим хүнийг хамруулан зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь онолын шинэ мэдээллийг лекцээр сонсож, халдвар хяналт, лабораторийн чиглэлээр дадлага хийж, тохиолдолд суурилсан асуудлыг дадлагаар шийдвэрлэх зэргээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулж байгаараа чухал ач холбогдолтой болохыг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.