no image
ТАЗД Б.Баатарзориг Ховд аймагт ажиллаж байна
2022-2-28
noimage
Цаг үеийн мэдээ
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний Газар, Татварын хэлтэс, Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Жаргалант сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйлсийн талаар хэлэлцэж, санал солилцлоо. Тэрээр төрийн байгууллагын ажиллах орчин нөхцөлийн чанар стандарт, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын талаар удирдлагууд болон мэргэжилтнүүдэд заавар, зөвлөмж өгөв.