
Ховд аймагт МУ-ын Засгийн газар, АХБ-ны дэмжлэгтэйгээр эрүүл мэнд, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалт зэрэг олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн үр дүнтэй танилцаж, аймаг орон нутаг төдийгүй бүс нутагт бий болсон эерэг нөлөөллийн талаар хэлэлцсэн юм.
