
Уг сорилтын үйл ажиллагаанд хөөмийн урлагийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын төлөөлөл болсон таваас 83 насны 1400 гаруй хөөмийч оролцож, “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн зэрэг аялгуулан хөөмийлсөн юм.
Ард Аюушийн талбайд зохион байгуулсан “Хөөмийн цэнгүүн”-ий үеэр соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж буй нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУСЯамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм.
Мөн Монгол хөөмийг дэлхийд таниулах үйлсэд олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн хөөмийчдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүлэв.