
Түүнчлэн Монгол хөөмийгөө дэлхийд дээд амжилт, Геннисийн номонд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор бусад аймгууд, Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ны хөөмийчид хүрэлцэн иржээ.
“Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг маргааш 11:00 цагт аймгийн БТСГ-т зохион байгуулах ба уг арга хэмжээг шүүх Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид өнөөдөр /2019.10.29/ Ховд аймагт хүрэлцэн ирсэн байна.
Монгол туургатны 1400 гаруй авьяаслаг хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх нэгдсэн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан “Зохион байгуулах хороо” нь “Дэлхийн хөөмийн холбоо”-той хамтран бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
