Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилготой Монгол Экологи төвийнхөн Ховд аймгийн Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Мөнххайрхан сумын УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, тус бүр нь 9,0 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикль олголоо.
Байгаль хамгаалагчдад мотоцикль гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаа
Мөн RALLY FOR RENJERS хөтөлбөрийг санаачлагч Монгол Экологи төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Үндэсний паркийн захиргааны ахмад мэргэжилтэн, байгаль орчны гавьяат зүтгэлтэн Роберт Макинтош, Буянт сумын уугуул Ж.Батхүү нарт Ховд аймгийн хүндэт тэмдэг гардуулав.