no image
СҮҮН СЭТГЭЛ ХОЛБООНООС COVID-19 ВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Дэлхий нийтийг цочроож буй коронавирус буюу COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн түвшинд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ховд аймгийн эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооны 97 гишүүн санаачилгаараа нэгдэн өөрсдийн тэтгэврээс нийт 1 сая 205 мянган төгрөгийг хандивлаж, өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нарт хүлээлгэн өглөө.
Ийнхүү хүн ардынхаа эрүүл энх, амгалан тайван байдлыг эрхэмлэн, сайн санаачлагаараа хандив өргөж буй ахмадуудад аймгийн удирдлагууд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, уг өвчлөлөөс сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо нэн чухал болохыг онцолсон юм. Мөн тус холбооны гишүүдийн хандив болон бусад хувь хүн, байгууллага, хамт олны сэтгэлийн өглөг, мөнгөн тусламжийг хандивын дансанд төвлөрүүлж, хэрхэн зарцуулсан талаар олон нийтэд мэдээлж ажиллана гэлээ.