СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.18-07.19/ НИЙТ 413 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД 37 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021 оны 07 дугаар сарын 18-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 413 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 37-оор нэмэгдэж нийт 1959 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 2, Үенч сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 34 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Бичигт багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 6,
-Наран багт оршин суух 9,
-Буянт багт оршин суух 6,
-Магсаржав багт оршин суух 5,
-Бугат багт оршин суух 2,
-Жаргалан багт оршин суух 1,
-Алагтолгой багт оршин суух 2 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.19/ байдлаар 192 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 29 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-17, хүндэвтэр-53 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 1, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 35 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 272, сумдад 57 нийт /329/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1446 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.19-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2945 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"