no image
Эдийн засгийн салбарын шилдэг ажилчдыг шагналаа
2022-1-5
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Эдийн засгийн салбарын шилдэг ажилчдыг шагналаа. Өнөөдөр /2021.12.17/ Монгол улсад санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 110 жил, Бүртгэл санхүү эдийн засагчдын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ИТХ-ын дарга Г. Пүрэвганди нар эдийн засгийн салбарын нэр бүхий хүмүүсийг хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр салбартаа манлайлан ажилласан 30 гаруй албан хаагчдыг “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, “Сангийн яамны жуух бичиг” “Аймгийн 90 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнаж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буйд талархал илэрхийллээ.