no image
Хөтөлбөрт хамрагдсан залуу малчид сургалтад хамрагдав
2022-1-5
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь хамгийн үр дүнтэй хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх, залуусыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт сүүлийн таван жилийн хугацаанд 280 гаруй малчин өрх хамрагдаж МАА-н салбарт 500 гаруй хүн ажлын байртай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан залуу малчдын 98,3 хувь нь малаа өсгөж хамгийн дээд тал нь 500-800 гаруй толгойд хүргэжээ. Өнөөдөр /2021.12.16/ аймгийн ХХҮГ-аас 2017-2021 оны хооронд “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдсан малчдын туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээнд хөдөөгийн 16 сумын 142 малчин оролцлоо. Энэ үеэр холбогдох байгууллагын ажил хариуцсан мэргэжилтнүүд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгал болон “Шинэ Ховд” агро паркийн танилцуулга хийж бэлчээрийн менежмент, байгальд ээлтэй малчин зэрэг сэдвийн хүрээнд илтгэл мэдээллийг танилцууллаа.