no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /06.13-06.14/ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 8-ААР НЭМЭГДЭЖ НИЙТ 362 БОЛЛОО
2021-6-14
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 520 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдэж нийт 362 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 4 иргэнээс, тусгаарлан ажиглах байр “БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 3 иргэнээс, Жаргалант сумын Бугат багт оршин суух нэг иргэн БОЭТ-д хандаж сайн дураараа шинжилгээ өгөхөд халдвар илэрчээ. Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор тандалт судалгаа хийн ажиллаж байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.14/ байдлаар 78 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна. Халдвартай 10 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.14-ний 10:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 375, тусгаарлан ажиглах байранд 169, гэрийн тусгаарлалтад-214, гэрийн ажиглалтад-669 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"