no image
80 ГАРУЙ ХҮНД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
2020-1-1
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 80 гаруй иргэн Төрийн дээд одон медалиар шагнагдсан байна. Ховд аймгийнхаа Төр захиргаа, Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, Батлан хамгаалах, Дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, ХАА-н салбар болон Хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эдгээр иргэдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааг аймгийн ИТХ-ын ажлын албанаас өнөөдөр ХДТ-т зохион байгууллаа.
Ийнхүү төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан нэр бүхий иргэдийн шагналыг УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.