no image
Сумдын Засаг дарга нар сургалтад хамрагдав
2026-2-25
noimage
Цаг үеийн мэдээ

 

Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын Засаг дарга нарт зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээг өнөөдөр /2026.02.02/ зохион байгууллаа. Сургалтын хүрээнд аймгийн 2026 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээ, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зураглал зэрэг сэдвээр холбогдох байгууллагууд болон Тамгын газрын хэлтэс агентлагийн дарга нар мэдээлэл хүргэж, санал солилцов. Мөн аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулж, сумдын Засаг дарга нарт цаашдын бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү сургалтад аймгийн 17 сумын Засаг дарга нар оролцов.