"НАУРЫЗ"-ЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.
2009 онд “ЮНЕСКО”-оос “НАУРЫЗ”-ыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, 2010 онд Нэгдсэн үндэстний байгууллага Ерөнхий Ассамблейн чуулганаараа “ОЛОН УЛСЫН НАУРЫЗЫН ӨДӨР”-ийг тунхагласанаар нийт хүн төрөлхтөн Хаврыг угтаж, нарыг тосох “НАУРЫЗ”-ын баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Уламжлал болсон энэхүү баярыг олон ястны өлгий болсон Ховд нутагт аж төрөн суугаа Казах, Уйгар иргэд тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр аймгийн ХДТ-т “НАУРЫЗ”-ын баярын хурал хүндэтгэлийн концерт боллоо.
Баярын хурлын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Ю.Азамат, төлөөлөгч, “ХОВД ЦТС” ХХК-ийн захирал Ш.Арстан, төлөөлөгч Х.Харахат, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг, сум орон нутгийн удирдлагууд оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, соёл урлаг, Батлан хамгаалах, Дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, ХАА-н салбар болон Хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ.
Тухайлбал:
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Жаргалант сумын Наран багин өндөр настан Эргажы Бурчихбай
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Жаргалант сумын Рагщшаант багийн иргэн Бекауны Шагы, Авганбайн Жангарбайн, Схакын Гайвь, Сосорын Сонинбилэг, аймгийн Зураачдын холбооны тэргүүн Хавдолдойэ Болдбаатар нар
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Аймгийн Татварын хэлтсийн жолооч Шамейханы Багзат нар шагнагдсаныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Жаргалант сумын Наран багийн иргэн, Ардын авьяастан, Улсын тэргүүний уран сайханч Ахметийн Төмөрөө,
БСШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр Жаргалант сумын Буянт багийн иргэн, Прогресс сургуулийн багш Хизатханы Армангүл,
“ОНЦ ТЭЭВЭРЧИН” цол тэмдгээр Жаргалант сумын Наран багийн иргэн Насивханы Дүйсэнбай, Хонгорбайн Бахжанар, Ховд сумын иргэн Өрыкийн Дарьгерхан нар,
“МАНЛАЙ ТЭЭВЭРЧИН” цол тэмдгээр Жаргалант сумын Рашаант багийн иргэн А.Баясгалан нар шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр “ХОВД АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”, Жаргалант сумын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр нэр бүхий иргэдийг шагнан урамшууллаа.
Ийнхүү төр засгаас болон орон нутгийн төр, захиргааны байгууллагуудаас казах түмний хөдөлмөр бүтээлийг онцгойлон үнэлэхийн хамт үндэсний хэл соёл, зан заншил, үүх түүхийг дархлан хүндлэн дээдлэх, өв соёлыг хадгалан хөгжүүлэх бодлогыг бүх түвшинд тууштай баримтлан хэрэгжүүлж байна.