no image
Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Эх оронч үзлийг сурталчлах үйл ажиллагаа болов
2025-5-29
noimage

Өнөөдөр /2025.5.29/ Олон улсын энхийг сахиулагчдын өдөр буюу цэнхэр дуулгатнуудын өдөр. Өдгөө 23 жилийн ойгоо угтаж буй энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулан “Эх оронч үзлийг сурталчлах үйл ажиллагаа”-г зохион байгууллаа. 

 

May be an image of 5 people

 

Сурагчдад дэлхийн энх тайвны төлөөх Монгол улсын оролцоо, үүргийн талаар ойлголт өгөх, эх оронч үзлийг төлөвшүүлэн сурталчлахад энэхүү арга хэмжээний зорилго чиглэж байгаа юм. 

 

May be an image of 1 person and text

 

“Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх батлан хамгаалах яамны бодлого хөтөлбөр, төлөвлөгөө, Энхийг дэмжих ажиллагааны үүсэл хөгжил, гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвээр яриа таниулга хийж, сурагчдад мэдээлэл хүргэлээ. Мөн сэлэмтэй болон, зэвсэгтэй үзүүлэх тоглолт сонирхуулав. Арга хэмжээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч оролцож, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагааны мөн чанар, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

 

May be an image of 8 people, people studying and text

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад илгээсэн тэр цагаас эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцсоор байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 22 мянга гаруй алба хаагч энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Үүний 400 гаруй алба хаагч нь Ховд аймгаас оролцсон байна. Одоогийн байдлаар энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас 19 алба хаагч БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байна.

 

May be an image of 6 people

 

May be an image of 5 people, people studying, clarinet and text

 

May be an image of 4 people and text

 

May be an image of 2 people and text