no image
ХОВД АЙМАГ:СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.16-07.17/ 137 ХҮН ЭДГЭРЧ 1 ХҮН НАС БАРЖЭЭ
2021-7-16
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 16-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 35-аар нэмэгдэж нийт 1891 боллоо.
Тодруулбал, Мөст сумаас 2, Дарви сумаас 1, Дуут сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 30 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Улаанбаатар хотоос ирсэн Жаргалант суманд ошин суух 1,
-“Тусгаарлах эмнэлэг” хэвтэн эмчлүүлж байсан 2,
-Буянт багт оршин суух 3,
-Баатархайрхан багт оршин суух 5,
-Наран багт оршин суух 2,
-Рашаант багт оршин суух 1,
-Бичигт багт оршин суух 3,
-Хайрхан багт оршин суух 1,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Магсаржав багт оршин суух 2,
-Бугат багт оршин суух 3,
-Тахилт багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.17/ байдлаар 205 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 24 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-13, хүндэвтэр-53 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 1, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 47 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 275, сумдад 52 нийт /327/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 137 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1352 нь эдгэрлээ.
Харин БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 61 настай эмэгтэй, иргэн Б. Коронавирусний халдвар, архаг, хууч өвчний хавсарсан оношоор 07 дугаар сарын 16-ны 22:35 цагийн орчимд нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн /2021.07.17-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3641 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад байсан бүх иргэдийн хяналтын хугацаа дууссан байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"