
Ард иргэдийн хүлээлт, нийгмийн захиалга байгаа учраас хурлын Тэргүүлэгчид, мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтнууд, ЭВИЙН ХҮЧ” хоршооны зарим төлөөллийг байлцуулан олон талаас нь ярилцаж зөвшилцсөний эцэст “Эвийн хүч” ОНӨОААТҮГ-ыг байгуулах нь зүйтэй гэж үзэн холбогдох хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарган баталлаа.
Цаашид хийх ажил, шийдэх асуудал их бий. Юутай ч олон жил маргаан дагуулсан “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг бүрэн ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд Хоршооны гишүүд түүхэн үүрэгтэй оролцож, хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.