no image
“Ховд-2019” Хүүхдийн спортын бага наадам”.
2019-4-19
noimage
Цаг үеийн
Биеийн тамир спортын тухай хуулийн 17.1 дэх заалтыг хэрэгжүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлж аймгийн Засаг даргын дэргэдэх Шигшээ багт сонгон авах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, олимпизмын боловсрол олгох, Монголын Хүүхдийн спортын 6-р их наадамд оролцох шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, БТСГ, БСУГ хамтран “Ховд-2019” Хүүхдийн спортын бага наадам”-ыг зохион байгуулж байна. Энэ сарын 18-24 хүртэл зохион байгуулагдах тус наадамд аймгийн төв, хөдөөгийн сумдын ЕБС-ийн 1500 гаруй сурагчид оролцож спортын 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэ жилийн наадам Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын Хүүхдийн спортын 6-р их наадмын жилийн хүрээнд болж байгаагаараа онцлогтой болж байна. “Ховд-2019” Хүүхдийн спортын бага наадам”-ын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал нар оролцож баг тамирчдад спортын амжилт хүслээ. Мөн нийт сургуулийн биеийн тамирын хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулсан хэрэглэгдэхүүнийг Биеийн тамирын багш нарт гардуулан өглөө. “Ховд-2019” Хүүхдийн спортын бага наадам”-ын шилдэг баг, тамирчид энэ сарын 24-ний өдөр тодорно.