no image
ТАЕШ 4 дүгээр сарын 1,2-нд зохион байгуулагдана
2022-3-30
noimage
Цаг үеийн мэдээ
2022 оны нэгдүгээр ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд нутгийн удирдлагын ордны “Иргэний танхимд” 9 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна. Өнөөдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, зааварчилгаа өглөө. Мөн Монгол хэл бичгийн шалгалтын агуулгаар Зөв бичгийн дүрэм, Найруулга зүйн хичээлүүдийг заав. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 221 хүн бүртгүүлсэн байна. Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байна. Ингэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авч ирэх хэрэгтэй. Мөн шалгалтын цагаас хоцорвол дараагийн ээлжид оруулахгүй болохыг шалгалтын комисс анхааруулж байна.