no image
Нийт 155 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ
2021-5-24
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 24-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 155 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүгд сөрөг гарсан байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.25/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.05.25-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 16 иргэн, тусгаарлан ажиглах байранд 19 иргэн, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 221 иргэн байна. Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"