no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ АВСТРАЛИ УЛСЫН ЭСЯ-НЫ НЭГДҮГЭЭР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДЭЙВ ПРЕСТОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2022-3-24
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Австрали Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин нар Ховд аймагт ажлын айлчлал хийж байна. Элчин сайдын яамны төлөөллийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр /2022.03.24/ хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар харилцан санал солилцов. Монгол улс, Австрали улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 1993 оноос эхлэн Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Түүнээс хойш Монгол улсын 650 гаруй иргэн үүнээс 21 нь хөдөө, орон нутгаас дээрх хөтөлбөрт хамрагдсаны гурав нь Ховд аймгийн иргэд байгаа юм.
Австрали Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил орон нутгийн иргэдийг түлхүү хамруулахаар зорьж байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Мөн аялал жуулчлал, бизнес, ХАА-н салбарт бичил төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж байга аталаар талууд санал солилцов.