no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /06.12-06.13/ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 12-ООР НЭМЭГДЖЭЭ
2021-6-12
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 12-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 452 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 12-оор нэмэгдэж нийт 354 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 2 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “ЦАМБАГАРАВ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 4, “ХОВД ИХ СУРГУУЛЬ”-д байсан 3 иргэнээс, Мөнххайрхан суманд гэрийн ажиглалтад байсан 1 иргэнээс халдвар илэрсэн байна. Мөн Улаанбаатар хот руу явах зорилгоор сайн дураараа шинжилгээ өгсөн Жаргалант сумын Наран баг, “Их Монгол” орон сууцанд оршин суух 1 хүүхдээс, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн Магсаржав багийн 1 иргэн БОЭТ-д хандаж шинжилгээ өгөхөд тус тус халдвар илэрчээ. Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор тандалт судалгаа хийн ажиллаж байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.13/ байдлаар 80 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна. Халдвартай 5 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.13-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 355, тусгаарлан ажиглах байранд 186, гэрийн тусгаарлалтад-186, гэрийн ажиглалтад-495 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"