no image
ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 416 ШИНЭ ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ 284 ХҮН ЭДГЭРЧЭЭ
2021-9-6
noimage
Цаг үеийн
2021 оны 09 дугаар сарын 06-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1128 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 395 эерэг, 117 сорьцод PCR шинжилгээ хийхэд 21 эерэг  гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 416-аар нэмэгдэж нийт 10789 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 14, Булган сумаас 27, Буянт сумаас 10, Дарви сумаас 10, Дуут сумаас 4,  Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 12, Мөнххайрхан 20, Манхан сумаас 9, Мөст сумаас 10, Мянгад сумаас 5, Үенч сумаас 8, Чандмань сумаас 10, Ховд сумаас 4, Цэцэг сумаас 13, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 231 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.07/ байдлаар нийт 867 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 508 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 38 нь “Ач заяа” эмнэлэгт, 321 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 74 нь 0-18 насны хүүхэд, 67 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 14, хүнд-61, хүндэвтэр-236, хөнгөн 556 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 2929, сумдад 1194 нийт /4123/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 284 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 7311 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 599 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 40 нь 1 дүгээр тун, 73 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55824 хүн буюу 87.9 хувь нь 1 дүгээр тунд, 51687 хүн буюу 81,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 486 хүн хамрагдаж нийт 1665 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"