21 аймгийн өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах "Эвлэл-21" хоёрдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор явагдсан тус тэмцээнд 18 аймгийн 400 гаруй өсвөрийн шилдэг шатарчид оролцон, хоёр өдрийн турш оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 14 насны ангилалд явагдаж, ангилал тус бүрд эхний таван байр, шилдэг багуудыг шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн багийн нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг шалгаруулав.
Багийн нэгдсэн дүнгээр Гутгаар байрт Өвөрхангай аймаг, Дэд байрт Дорноговь аймаг, Тэргүүн байрт Ховд аймгийн баг тамирчид шалгарч, Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах "Эвлэл-21" хоёрдугаар тэмцээний “ЦОМ”-ын эзэн боллоо. Ховд аймгийн баг, тамирчид 2 Алт, 4 мөнгө, шагналт байр 2-ийг хүртсэн амжилтаар ийнхүү “Улсын аварга” баг болж байна. Онцолбол, 6 хүртэлх насны эрэгтэй ангилалд Хар ус нуур клубийн тамирчин Т.Тэнүүн шагналт 4-р байр 7-8 насны эрэгтэй ангилалд 64 клубийн тамирчин Б.Энхтөгс алтан медаль 9-10 насны эмэгтэй ангилалд Мянган хожил клубийн тамирчин С.Тэнүүнбуян мөнгөн медаль Мянган хожил клубийн тамирчин Б.Бүжинлхам шагналт 4-р байр 13-14 насны эрэгтэй ангилалд Мянган хожил клубийн тамирчин Б.Мөнгөншагай алтан медаль Мянган хожил клубийн тамирчин Г.Эрдэнэбаатар мөнгөн медаль 17-18 насны эмэгтэй ангилалд Мянган хожил клубийн тамирчин, дэд мастер Э.Ундармаа мөнгөн медаль 17-18 насны эрэгтэй ангилалд Хар ус нуур клубийн тамирчин Г.Буяннэмэх мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Ирэх жилийн УАШТ багийн дүнгээр 2-р байрт шалгарсан Дорноговь аймагт болохоор боллоо. Ховд аймгийн Шатрын холбооны тэргүүн Б.Балдорж “Орон нутгийн эвлэл-21” шатрын холбооны тугийг Дорноговь аймгийн баг, тамирчдад энэ үеэр хүлээлгэн өглөө.