no image
Ховд аймаг ахмад настнуудаа вакцинжуулж эхэллээ
2021-5-1
noimage
Цаг үеийн мэдээ
Жаргалант сумын 65-аас дээш настай ахмадуудыг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцины эхний тунд хамруулах ажлыг өнөөдөр /2021.05.01/ эхлүүлэв.
Жаргалант сумын ЗДТГ-аас ахмадуудын судалгааг насны 2 ангилалаар хамгийн сүүлийн үeийн байдлаар гаргасан ба 65-аас дээш настай 1257 иргэн байна.
Тэгвэл өнөөдөр /2021.05.02/ 60-аас дээш настай ахмадуудыг вакцтнжуулалтад хамруулж эхэллээ. Аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэнээр Жаргалант суманд түр оршин сууж буй ахмадууд тухайн багийн харьяа Өрхийн ЭМТ-д бүртгүүлэн дахрлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна.
Ахмадууд өөрийн харьяа өрхийн Эрүүл мэндийн төвдөө хандан дараах цэгүүдэд очиж дархлаажуулалтад хамрагдсаар байна. Тухайлбал,
-Рашаант Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 2-р сургууль,
-Жаргалан Өрхийн ЭМТ-д харьяалатай ахмадууд 1-р сургууль,
-Баатархайрхан Өрхийн ЭМТ-д харьяалалтай 7-р сургууль,
-Бугат Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд 6-р сургууль,
-Буянт Өрхийн ЭМТ-д харьяалалтай ахмадууд Прогресс сургууль дээр очиж тус тус дархлаажуулалтад хамрагдана.
Гол нь халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"