
"СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН"-ний шилдгүүд шалгарлаа"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Ховд аймгийн Шүүх, Тагнуул, Цагдаагийн байгууллагуудын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд "СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН" зохион байгууллаа. Энэ оны 03 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд болсон тэмцээнд нийт 15 байгууллагын давхардсан тоогоор 560 гаруй тамирчид оролцож оюун ухаан, хурд хүч, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Спортын найман төрлөөр явуулсан тэмцээний багийн нийлбэр дүнгээр: Хурандаа Д.Сүхбат захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар анги тэргүүн байр, Дэд хурандаа Ш.Сүхтулга даргатай Ховд аймгийн Цагдаагийн газар хоёрдугаар байрт, Хурандаа Б.Ганхуяг даргатай Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-ын баг тамирчид гутгаар байрт тус тус шалгарлаа. Шилдэг баг, тамирчдын шагналыг өчигдөр /2026.03.16/ 21:00 цагт гардуулж баяр хүргэв.
