no image
COVID-19 ВИРУСИЙН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ИРГЭДЭД АМНЫ ХААЛТ ТАРААЖ ЭХЭЛЛЭЭ
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Дэлхий даяар хурдацтай тархаж буй шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн зүгээс төв суурин газар амьдарч буй иргэдэд амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Орон нутгийн хөгжлийн сан”, “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах аймгийн дэд хөтөлбөр” болон бусад эх үүсвэрийн 48 сая төгрөгийн санхүүжилтээр 60 мянган маск үйлдвэрлэх ажлыг 17 сумын оедлын 25 үйлдвэр, цехүүд болон хувиараа оёдлын үйлчилгээ эрхлэгчидтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлжээ.
Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан, орон нутагт COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх “Шуурхай ажлын хэсэг”-ээс Жаргалант суманд байнгын болон түр оршин суугч иргэдэд олгох 40 мянган амны хаалтыг сумын удирдлагууд, 12 багийн Засаг дарга, Нийгмийн ажилтнуудад хүлээлгэн өглөө. Орон нутагтаа үйлдвэрлэсэн тус амны хаалт нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу 2-3 давхар цэвэр даавуун материалаар оёсон, 400C-ээс дээш хэмийн халуун усанд угааж, индүүдэн дахин ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Эдгээр амны хаалтуудыг тараах ажлыг 2-р сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулна.