no image
Өсвөрийн шатарчид болон шатрын холбооны төлөөлөлтэй уулзав
2025-12-2
noimage

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт өнөөдөр /2025.11.24/ шатрын спортоор тууштай хичээллэж, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа өсвөрийн шатарчид болон Шатрын холбооны төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр өсвөрийн шатарчин Г.Эрдэнэбаатар, С.Тэнүүнбуян нарт хүндэтгэл үзүүлж, оюуны их спортод нь амжилт хүслээ. Өсвөрийн шатарчин С.Тэнүүнбуян нь Цаст-Алтай сургуулийн 5б ангид суралцдаг. Энэ онд БНХАУ-ын Жухай хотод болсон “Өсвөрийн шатарчдын Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож, гурван мөнгөн медаль, мөн багийн төрлөөр тусгай байрт шалгарч Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангажээ. Харин өсвөрийн шатарчин, Прогресс сургуулийн 8г ангийн сурагч Г.Эрдэнэбаатар нь БНХАУ-ын Жухай хотод болсон “Өсвөрийн шатарчдын Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн”, Улаанбаатар хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Уулзалтын үеэр шатрын спортыг цаашид хөгжүүлэх боломж, тамирчдын амжилт ололт, шатрын холбооны бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.