![](/api/medias?path=/2021/09/1810.jpg)
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханыг Ховд аймагт ажиллах үеэр Засаг дарга Б.Дүгэржав хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Үүний нэг нь ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх, ингэснээр шатахууны үнийг Ховд аймаг тодорхой хэмжээгээр бууруулах боломж байгааг танилцуулсан юм. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж 09 дүгээр сарын 03-аас эхлэн дизель түлшний үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр хямдруулахаар болсон байна.
![](/api/medias?path=/2021/09/2015.jpg)
Тодруулбал, шатахуун импортлох, худалдан борлуулах
“ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-тэй, Д.Басбиш захиралтай
“ОЮУ МАНДАЛ” өнөөдөр /2021.09.01/ 2400 төгрөгөөр худалдаалж буй дизель түлшнийхээ үнийг Коронавируст цар тахлын халдвартай энэ хүнд цаг үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 200 хүртэлх төгрөгөөр бууруулж 2200 болгохоор ярилцан, шийдэлд хүрчээ.
![](/api/medias?path=/2021/09/255.jpg)
Тус компани сард 200-500 тн шатахуун тээвэрлэн оруулж ирдэг байна.
Бусад компани, аж ахуйн нэгжид шатахууныхаа /дизель түлш/ үнийг
“ОЮУ МАНДАЛ” ХХК-ийн адил дээрх хэмжээгээр бууруулж ажиллах үүргийг албан бичгээр өглөө гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлжээ.
![](/api/medias?path=/2021/09/236.jpg)