no image
АЙМАГ, СУМДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХООРОНДЫН СУРГАЛТ, УУЛЗАЛТ, УРЛАГ, СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛНО
2019-11-14
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран 11-р сарын 15, 16-ны өдрүүдэд аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар хоорондын сургалт, уулзалт, урлаг, спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймаг орон нутгаас зохион байгуулж буй ажлуудаа танилцуулж, харилцан сайн туршлагаа солилцох, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, нөхөрсөг, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй тус үйл ажиллагаа 11 сарын 15-ны өдрийн 08:00 цагаас аймгийн ХДТ-т болох Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэлнэ.