
“ИХ БУЯН”, “ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ. Аймгийн засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/956 дугаар захирамжийн дагуу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй томоохон битүү зах худалдааны төвүүдэд галын аюулгүй байдлын дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтыг аймгийн ЗДТГ-ын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, Онцгой байдлын газар, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дашваанжил групп” ХХК зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хийж гүйцэтгэв. Хяналт шалгалтын явцад галын аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг удирдлагуудад газар дээр нь танилцуулан арилгах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Мөн иргэд, худалдаа эрхлэгчдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөмжийг хүргэлээ. Түүнчлэн галын аюулгүй байдлын зөрчил нь зөвхөн зах худалдааны төвийн удирдлагын бус, тухайн байранд үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч, үйлчилгээ эрхлэгч нарын хариуцлагаас мөн хамаардаг болохыг онцлон сануулж, хүний амь нас, өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.