
Ховд аймаг мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хязгааргүй Хүннү Оргил” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон “Хязгааргүй Хүннү Оргил” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батсайхан нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд: -Мэдээллийн технологийн хүний нөөц, дэд бүтцийг сайжруулах, программ хангамж, хиймэл оюун, өгөгдлийн аюулгүй байдал, үүлэн тооцоолол зэрэг чиглэлд хамтран ажиллах -Солонгос хэл, Япон хэл, программ хангамжийн хосолсон сургалт зохион байгуулах, шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, багш, сурагч солилцоо зохион байгуулах, гадаад харилцааг хөгжүүлэх Мөн энэхүү уулзалтад салбарын төлөөллүүд оролцож, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, инновацыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ, туршилт болон төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
.jpg)