no image
ЭЕШ-Д 750-800 ОНОО АВСАН СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2020-9-23
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 12 жилийн турш суралцсан мэдлэгийг шалгадаг ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчдыг 2019 онд аймгийн Засаг даргын зүгээс шагнаж урамшуулж байсан.
Тэгвэл 2020 онд ЭЕШ-аар өндөр оноо авсан сурагчдын хичээл зүтгэл, мэдлэг ур чадварыг үнэлэх тогтолцоог илүү боловсронгуй болгох зорилгоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар холбогдох журмыг батлуулж, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний санхүүжилтийг тусгуулжээ.
Тус журмын дагуу өнөөдөр 2019-2020 оны хичээлийн жилийн ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан 3 сурагчийг 1 сая төгрөгөөр, 750-иас дээш оноо авсан 7 сурагчийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Мөн эдгээр сурагчдыг шалгалтад бэлтгэсэн багш нарыг урамшуулах юм.