ОХУ-ын Новосибирск хотноо 8-р сарын 28-30-ны өдрүүдэд бүс нутаг хоорондын боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх "Азийн уулзалт, олон улсын форум” боллоо.
Орос, Монгол, Лаос, Камбож, Казахстан зэрэг 8 орны төлөөлөгчид оролцсон тус форумд Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан төлөөлөгчид оролцож, боловсролын салбарын
Мөн Новосибирск хотын Их, Дээд сургуулиуд, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Хөдөө аж ахуйн Их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Новосибирскийн Их сургуулийн харьяа Мэргэжилтэй ажилтан бэлтгэх коллеж болон тус хотын Боловсрол, соёл, урлагийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Ингэснээр Ховд аймгийн ЕБС-ийн төгсөгчид Новосибирскийн Их, дээд сургуулиудад элсэн суралцах, "Хөгжил" политехник коллежийн оюутнууд тус хотод үйлдвэрлэлийн дадлага хийх, соёлын байгууллагын ажилчид харилцан туршлага солилцож, Их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэн суралцах, хамтарсан өдөрлөг зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгааг талууд онцолж байна.