“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөн үргэлжилж байна. Өнөөдөр /2025.05.07/ үдээс хойш нийт оролцогчдыг хамруулсан сургалт зохион байгууллаа.
Оролцогчдод: -"АйТи инсайт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Агиймаа "Дижитал төр-AI бүтээмж ба технологийн шийдэл" сэдвээр, -Афа академийн багш, амьдралын дасгалжуулагч Ш.Амартүвшин "Үнэт зүйл ба төлөвшил" сэдвээр, -Сэтгэлзүйч Г.Наранбаатар "Ажил, амьдралын тэнцвэр" сэдвээр мэдээлэл өглөө.
Хувь хүнийг чадавхжуулах чиглэлийн сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн төрийн 30,335 албан хаагчдын төлөөлөл болсон 700-аад хүн хамрагдав.