no image
Цэргийн штаб "СОЁМБО" сонины редакци хамтран лекц...
2019-4-16
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас санаачлан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины редакцитай хамтран “Цэрэг эх оронч үзэл хүмүүжлийн зарим асуудлууд, хамт олон бие хүний төлөвшилтөд урлаг соёлын ажлын үр нөлөө” сэдэвт лекцийг төрийн алба хаагчид, оюутан, сурагчдад сонсголоо. Тодруулбал 2019 оны 04 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж буй бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, Баруун бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ховд их сургууль, Хөгжил политехник коллежийн оюутнууд, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нийт 1100 гаруй төрийн алба хаагч болон оюутан сурагчид энэхүү лекцэд хамрагдлаа.
Лекцийг “Соёмбо” сонины эрхлэгч Монгол Улсын Батлан хамгаалахын болон соёлын тэргүүний ажилтан хурандаа Б.Отгонбаяр тавьсан бөгөөд энэ үеэр лекцэд оролцогчид илтгэгчтэй харилцан ярилцах, санал бодлоо солилцох, хамтран шүлэг найргийн цацал өргөх зэргээр нийт оролцогчид Эх орон, Эцэг эхээ хайрлах, Эр цэргүүдээрээ бахархан омогших сэтгэл төрүүлсэн арга хэмжээ боллоо.