no image
"Оюутан цэрэг"-үүд тангараг өргөлөө
2025-8-20
noimage

“Оюутан-цэрэг” сургалтыг анх 2014 онд эхлүүлж түүнээс хойш энэ жил 11 дэх жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Ховд аймагт 2016-2019, 2023, 2024 онд зохион байгуулж Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн баруун 5 аймгийн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдыг бэлтгэж ирсэн байна. Тэгвэл өнөөдөр /2025.08.10/ энэ оны сургалтад хамрагдсан "Оюутан цэрэг"-үүд тангараг өргөж эх орноо батлан хамгаалахаа илэрхийлэн тангараг өргөв. 



Ховд, Увс, Завхан, Говь-алтай Баянхонгор, Баян-өлгий аймгийн 120 гаруй оюутан залуус хамрагдаж цэргийн эрдэмд шамдан суралцсан байна. Тангараг өргөх ёслолд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн удирдлагууд болон зэргэлдээх аймгийн Цэргийн штабын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд ар гэрийнхэн нь оролцож баяр хүргэлээ. 



Энэ үеэр цэргийн эрдэмд шамдан суралцсан шилдэг тэргүүний байлдагчид, сургалтыг амжилттай зохион байгуулсан алба хаагчдыг шагнаж урамшуулав.