no image
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 51 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНИЙ 16 НЬ ЦЭЦЭГ СУМААС ИЛЭРЧЭЭ
2021-6-21
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 21-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 22-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 428 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 51-ээр нэмэгдэж нийт 523 болсон байна.
Тодруулбал, Цэцэг сумын 16 иргэнээс, Булган суманд 11 иргэнээс, Алтай суманд 2 иргэнээс, Мөнххайрхан суманд 2 иргэнээс, Дарви суманд тусгаарлах эмнэлэгт байсан 1 хүүхдээс, Мөст сумын харьяат аймгийн төвд байгаа 1 иргэнээс, тус тус халдвар илэрчээ. Мөн Жаргалант сумын 18 иргэн буюу Цамбагарав багт оршин суух 5 иргэнээс, Бичигт багт оршин суух 2 иргэнээс, Жаргалан багт оршин суух 3 иргэнээс Баатархайрхан багт оршин суух 2 иргэнээс, Магсаржав багт оршин суух 3 иргэнээс, Алагтолгой багт оршин суух 1 иргэнээс, Бугат багт оршин суух 1 иргэнээс, Буянт багт оршин суух 1 иргэнээс халдвар илэрсэн байна. Жаргалант сумын Жаргалан багт байрлах “ХАТАН ТҮНГЭЛ” 24 айлын орон сууцанд оршин суух нэг гэр бүлийн 4 иргэний ойрын хавтлууд бүрэн тогтоогдоогүй байна. Учир нь тус айл 06 дугаар сарын 14-нд хүүхдийн сэвлэг үргээх цайллага хйижээ. Голомт болон ойрын хавьтлуудыг бүрэн олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийж байна. Мөн 6 дугаар сарын 17 нд хүнс тээвэрлэх ажлаар Баян-Өлгий аймаг руу яваад ирсэн 1 иргэнээс халдвар илэрсэн байна.
Сумдаас илэрсэн тохиолдлууд бүгд ойрын хавьтал болсон иргэд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.22/ байдлаар 115 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 33 хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр бусад нь хөнгөн байна. Булган суманд 7 хүн гэрээр эмчлүүлж байна  Сүүлийн 24 цагт 11 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 331 эдгэрээд байна.
Өнөөдрийн /2021.06.22-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1007, тусгаарлан ажиглах байранд 48, гэрийн тусгаарлалтад-259, гэрийн ажиглалтад-348 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"