no image
Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийг шинэчилж, энд онд хийх ажлын төлөвлөгөөг батлав
2021-3-3
noimage
Хууль, эрх зүй
Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга, нарийн бичгийн даргаар Засаг даргын Тамгын газрын дарга ажилладаг. Өнөөдөр /2021.03.03/ зохион байгуулсан тус зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчилэн байгуулж, танилцуулав. Мөн 2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын биелэлтийн талаар хэлэлцлээ. Өнгөрсөн онд улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, Хилийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нийт 30 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөвлөсөн ажлаа 75,8 хувьтай хэрэгжүүлжээ. “Ковид-19” цар тахлын халдварын улмаас томоохон уулзалт, зөвлөгөөн, зарим хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байна. Харин энэ онд өмнөх онд хийгдээгүй орхигдсон зарим заставын уулзалтын байрыг сэргээн засварлах, худаг ус гаргах, шаардлагатай техник хэрэгсэлээр хангах зэрэг 25 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүүхэд багачуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үүднээс хил орчмын бүс нутгаар тойрон аялал зохион байгуулах ажлыг зэрэг ажлуудыг тусгасан байна. Зөвлөлийн хурлын үеэр хилийн 0130 дугаар ангийн захирагч, Ховдын хилийн төлөөлөгч, хурандаа Г.Баярхүү хилийн цагийн байдал, хил хамгаалалтын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Тэрбээр улсын хил гарсан зөрчилгүй тайван байгааг аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн бүрэлдэхүүнд илтгэлээ.