no image
“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-т зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.
2019-3-1
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
“ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”, МАН үүсэн байгуулагдсаны түүхэн ойгоор зохион байгуулдаг уламжлал болсон нэг томоохон ажил бол хүчит бөхийн барилдаан юм. Энэ жилийн Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглож хурд хүч, уран мэхээ уралдуулан барилдсанаас Чандмань сумын харъяат 12 жилийн 6-р сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Манхан сумын харъяат сумын начин Д.Мөнгөнсүх үзүүрлэж, Буянт сумын харъяат аймгийн начин Ц.Дармаабазар, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат сумын заан Т.Төрболд нар шөвгөрлөө. Энэ үеэр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа Мянгад сумын харъяат сумын заан Г.Галдөлийг “Уран гараа дэвээтэй бөхөөр”, Эрдэнэбүрэн сумын харъяат залуу бөх Г.Даваасүрэнг “Уран барилдаант бөх”-өөр шалгаруулан шагнаж урамшууллаа.