no image
"ШИЛДЭГ БАГШ" нарыг 30.0 сая төгрөгөөр урамшуулав
2025-10-22
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ

"Ховдын ирээдүй" хөтөлбөрийн хүрээнд "ШИЛДЭГ БАГШ" нарыг шалгарууллаа. Энэ жилийн хувьд: -Жаргалант сумын ерөнхий боловсролын 6-р сургуулийн Биологийн багшТөмөрсанаагийн Үрэнгээ, -Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн Математикийн багш Баатарсүрэнгийн Ганбаяр, -Булган сумын ерөнхий боловсролын Минжит Булган сургуулийн Физикийн багш Лхагвасүрэнгийн Уянга, -Жаргалант сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн Дизайн технологийн багш Сэнгэдоржийн Мөнхтогтох, -Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-алтай сургуулийн Түүх-Нийгмийн багш Батсуурийн Гэгээнжаргал, -Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн бага ангийн багш Батсуурийн Хоролсүрэн, -Жаргалант сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн бага ангийн багш Жаргалсайханы Цэндсүрэн, -Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Жоловын Гүльдан, -Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-алтай сургуулийн бага ангийн багш Бадаан Цоггэрэл, -Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Магсарын Байгалмаа, -Жаргалант сумын 11-р цэцэрлэг ийн бүлгийн багш Баасайхүүгийн Уртнасан, -Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн бүлгийн багш Баатарын Бадамсүрэн, -Буянт сумын цэцэрлэгийн бүлгийн багш Долгорын Өлзийбаяр, -Хөгжил политехник коллежийн Үсчний багш Тэргүүнбаярын Мөнхцэцэг, -МУИС-ийн баруун бүсийн сургуулийн Химийн багш Замбуугийн Бурмаа нарыг “ШИЛДЭГ БАГШ”- аар шалгаруулж тус бүр 30.0 сая төгрөгөөр урамшууллаа. Улс орны эдийн засаг, аймгийн төсвөөс шалтгаалан ирэх жилээс “ШИЛДЭГ БАГШ”-ийн тоог нэмэгдүүлнэ гэдгийг аймгийн Засаг дарга М.Амарсанаа хэлсэн үгэндээ онцоллоо. "ШИЛДЭГ БАГШ" нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.