
Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтраад үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан ажилладаг. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан дэд хөтөлбөр бүрийн нэг зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай орлоготой, стандарттай орчин бүрдүүлэх чиглэлийг тусган ажиллаж байна. Мөн Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” ирэх онд ашиглалтад орох юм.