no image
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Энэ сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Гэсэн хэдий ч хөрш зэргэлдээх бүх улсад тус халдвар бүртгэгдсэн тул Засгийн газрын 62-р тогтоолын дагуу Ховд аймгийн мэргэжлийн анги, байгууллагуудын алба хаагчид тус халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Ийнхүү гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан орон нутгийн түвшинд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зарим асуудлыг Онцгой комиссын өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Тухайлбал, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн \автобус\ ариутгал халдваргүйжүүлэлт, Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэлтийг зогсоосонтой холбогдуулан жолооч нарын одоогийн хаяг, байршлын судалгааг нарийвчлан гаргах, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцасны нөөц бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлуудын талаар ярилцаж, зохих шийдвэрүүдийг гаргасан юм. Мөн хурлаар төв суурин газарт амьдарч буй иргэдийг зориулалтын амны хаалтаар хангах ажлын хэрэгжилт, цаашид амны хаалтны нөөц бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцлээ.