no image
Цэцэг суманд хичээлийн шинэ байр барина
2022-5-15
Цаг үеийн мэдээ
Аймгийн засаг дарга Б. Дүгэржав Цэцэг суманд ажиллахдаа  /2022.05.06/ ЕБС-иар орж зарим багш нартай уулзлаа. Энэ жил тус сургуулийн 12 дугаар ангийг 38 хүүхэд төгсөж байгаагийн 28 нь ЭЕШ-д орохоор бэлтгэж байна. Харин үлдсэн нь мэргэжилтэй ажилтан болохоор шийджээ. Тэрээр өнөөгийн нийгэмд ямар мэргэжил илүү эрэлттэй байгаа талаар эцэг эхчүүд болон сурагчдад сургалт явуулж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллахыг сургуулийн багш, удирдлагуудад захилаа. Өнгөрсөн хавар хүчтэй шуурганы улмаас тус сургуулийн хичээлийн хуучин байрны нэг ангийн тааз нурсан. Нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн хяналтын газраас олон жилийн ашиглалтын улмаас хуучирч муудсан, дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Хичээлийн шинэ байр барих шаардлага гарч байгаа учраас ирэх оны төсөвт суулгуулахаар ажиллаж байна.