no image
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Эрүүл мэндийн газар болон Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
2021-5-24
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллах үeэрээ аймаг, сумдын Эрүүл мэндийн газар болон Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
БНСУ-ын ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас 3000 ширхэг ковидын түргэн оношлуур, нүдний шил, нэг удаагийн малгай, нүүрний хаалт, хамгаалалтын улавч, халдвар хамгааллын хувцас, ариутгагч кварц гэрэл, нэг удаагийн маск гээд 200 гаад сая төгрөгийн эд матeриалын дэмжлэг үзүүлж аймгийн Онцгой комисс, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагад албан ёсоор гардуулан өглөө.
Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас эмч эмнэлгийн ажилчдад олгож буй хувцас, хэрэгслийг гардуулан өгөв.
Эрхэм гишүүнд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс гүн "ТАЛАРХАЛ" илэрхийлж ажлын амжилт хүслээ.